RSS Feeds | Aрхив

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн чиг хандлага, 2011 оны IV улиралд

2011 оны 10-р сарын 27 | Нийтэлсэн: 1 views

Үр тарианы дэлхийн зах зээлийн 2011 оны сүүлийн улирлын чиг хандлага

Үр тарианы дэлхийн зах зээлийн прогнозыг шинчлэх зорилгоор ФАО-гоос сар бүр товч мэдээлэл гаргадаг. 2011 онд үр тарианы үйлдвэрлэлийн өсөлт нь нөөцийн хэмжээний уналтыг зогсоох хэмжээнд хүрч чадахгүй гэж судлаачид тооцож байна. Прогнозоос үзвэл дэлхийн үр тарианы үйлдвэрлэл 2010 онд эрс буурсаны дараа 2011 онд нэлээд нэмэгдэх ёстой. Гагцхүү өнөөгийн байдлаар өмнө тооцоолж байсан хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байна. Шинэчилсэн прогнозоос үзвэл үр тарианы 2011/2012 оны нийт хэрэглээ нь дэлхийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэлийн өсөлтөөр улаан буудайн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх боломж олгохгүй төлөвтэй байна. Эрдэнэ шишийн хувьд нийлүүлэлтийн байдлаас хамааралтайгаар дэлхийн зах зээл дээр үнэ нэлээд өндөр түвшинд хүрээд байна. Бүхэлд нь авч үзвэл ФАО-гоос гаргасан тооцоогоор үр тарианы дундаж үнийн индекс энэ оны 8 сард 253 пункт байгаа бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 2.2 хувь, 2010 оны 8 сартай харьцуулахад 36 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрдэнэ шишийн үнийн өсөлтийн зэрэгцээ 8 сард улаан буудайн үнэ ч мөн өссөн нь эрдэнэ шишийн өндөр үнээс хамааралтайгаас гадна дээд зэрэглэлийн улаан буудайн нийлүүлэлт буурсантай мөн холбоотой байна. Цагаан будааны үнэ мөн нэмэгдсэн нь тус бүтээгдэхүүний дэлхийн томоохон экспортлогч болох Тайланд улс бодлогодоо өөрчлөлт хийж цагаан будааг фермерүүдээсээ зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авах болсонтой холбоотой.

Прогнозоор дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 2011 онд 2307 сая тоннд хүрэх бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 хувь өснө гэсэн тооцоо юм. Энэхүү хамгийн сүүлийн прогноз нь өмнөх прогнозоос бараг 6 сая тонноор буурсан тооцоо бөгөөд энэ нь эрдэнэ шишийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч болох АНУ-д 7 – 8 сард хэт халалтын улмаас ургац багассантай холбоотой байна.

Прогнозоор үр тарианы нийт нөөц 2012 оны ХАА-н жилийн төгсгөлд жилийн эхэнд байсан хамгийн бага хэмжээний орчимд байна. Цагаан будааны үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөц нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Улаан буудайн нөөц 2009 оноос хойшхи хамгийн доод хэмжээнд хүрэх бөгөөд эрдэнэ шишийн нөөцийн хэмжээ 124 сая тонн хүртэл буурах төлөвтэй байгаа нь 2007 оноос хойшхи хамгийн доод хэмжээ болж байна.

Хавсралт файлаас дэлгэрэнгүйг үзнэ үү!

  • Үр тарианы дэлхийн зах зээл

  • Улаан буудайн дэлхийн зах зээл

  • Цагаан будааны дэлхийн зах зээл

  • Хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс

  • ФАО-гоос тооцсон хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс

  • ХАА-н түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдана

  • ХАА-н бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн хандлага 2020 он хүртэл

  • Хүнсний бүтээгдэхүүний үнийн индексийн өөрчлөлт

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЧИГ ХАНДЛАГА

Related Posts




Уучлаарай, Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй

Дорнод ХАҮТ-ын ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



© 2010-2012 Дорнод-ХАҮТанхим
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.