RSS Feeds | Aрхив

50 хувийн хөнгөлөлтэй болон лизинг, бартерийн журмаар техник тоног төхөөрөмжүүдийг олгоно.

2012 оны 02-р сарын 12 | Нийтэлсэн: 1 views

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 50 хувийн хөнгөлөлтэй болон лизинг, бартерийн журмаар техник тоног төхөөрөмжүүдийг олгох гэж байна.
Тоног төхөөрөмжүүдийн захиалгыг аймгийн ХХААЖДҮГ –т авч байгаа тул Сонирхсон иргэд аж ахуй нэгжүүдийг тус газрын  Ерөнхий агрономичтой холбогдохыг хүсэж байна.

Техник тоног төхөөрөмжийн танилцуулга:

    ЯВГАН ТРАКТОР  ND10DE


1.    Шингэн хөргүүртэй
2.    Чадал: 10 морины хүчтэй
3.    Шатахуун: Дизель түлш
4.    Жин: 383 кг
Иж бүрдэл:
а/ 1 тонн даацтай чиргүүл,
б/ роторт сийрүүлүүр,
в/ анжис,
г/ хамар гаргагч,
д/ ухагч
Бүтээмж: Өдөрт /ажлын 8 цагт/ 0,4-0,6 га талбайн ажлыг гүйцэтгэх боломжтой.
Хүч сонгох голын тусламжаар усны насос, гагнуур, цахилгаан генератор зэрэг төхөөрөмжүүдийг ажиллуулах боломжтой.
Гарал үүсэл: БНСУ-ын Даедонг үйлдвэрт үылдвэрлэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэийг www.daedong.co.krболон  www.mofa.gov.mn сайтаас үзэх боломжтой.
Худалдах үнэ: ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өрхийн тариалан эрхлэгчдэд зориулж үний 50 хувийг чөлөөлж  5,818,000.00 төгрөгөөр олгож байна.

ЯВГАН ТРАКТОР  AMC-900SM
1.    Салхин хөргүүртэй
2.    Чадал: 6,5 морины хүчтэй
3.    Шатахуун: Бензин /зөвхөн АИ-92/
4.    Жин: 159 кг
Иж бүрдэл:
а/ роторт сийрүүлүүр,
б/ анжис,
в/ Нийлэг хальсаар хучин хамар гаргагч
г/ Төрөл бүрийн хүнсний ногооны үрлүүр /14 төрлийн таримлыг 2 мөрөөр үрлэх боломжтой/
5/ Төмөр дугуй
Бүтээмж: Өдөрт /ажлын 8 цагт/ 0,3-0,4 га талбайн ажлыг гүйцэтгэх боломжтой.
Нэмэлт төхөөрөмжийг захиалж худалдан авнаар өвс хадах, усалгааны шуудуу татах боломжтой.
Гарал үүсэл: БНСУ-ын Ази технологи үйлдвэрт үйлдвэрлэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэийг www.asiakor.comболон  www.mofa.gov.mn сайтаас үзэх боломжтой.
Худалдах үнэ: ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өрхийн тариалан эрхлэгчдэд зориулж үний 50 хувийг чөлөөлж  3.660,000.00 төгрөгөөр олгож байна.

БАГА ОВРЫН ТРАКТОР  ФОТОН ТЕ-200
1.    Шингэн хөргүүртэй
2.    Чадал: 20 морины хүчтэй
3.    Шатахуун: Дизель түлш
4.    Жин: 159 кг
Иж бүрдэл:
а/ 1,8 метрийн авцын өргөнтэй хадуур тармуур,
Гарал үүсэл: БНХАУ-ын Фотон ловол үйлдвэрт үйлдвэрлэсэн.
БНХАУ-аас нийлүүлэгдэх үнэ: 3735 ам доллар

БАГА ОВРЫН ТРАКТОР  ФОТОН ТЕ-250
1.    Шингэн хөргүүртэй
2.    Чадал: 25 морины хүчтэй
3.    Шатахуун: Дизель түлш
4.    Жин: 159 кг
Иж бүрдэл:
а/ Анжис, 2 ажлын эрхтэнтэй авцын өргөн 50 см
Гарал үүсэл: БНХАУ-ын Фотон ловол үйлдвэрт үйлдвэрлэсэн.
БНХАУ-аас нийлүүлэгдэх үнэ: 3190 ам доллар

Нийлэг хальсан хүлэмж-120 м2 талбайтай

Зураг-1.Хүлэмжийнгадна, доторбайдал /120м2/

1.    Төрөл.БНСУ-ийн Сончан АжҮйлдвэр компаний хүлэмж нь нийлэг хальсан бүрхүүлтэй, нуман оройтой, хавар-зун-намар ашиглагдах, төрөл бүрийн хүнсний ногоо, цэцэг, эмийн ургамал, мод үржүүлэгийн ажил хийх боломжтой.
2.    Хэмжээ:Хүлэмжийн өргөн 6м, урт нь 20м, өндөр нь 2.8м байх ба нийт талбай 120м2.

Агааржуулах зориулалтын хийцтэй, хөнгөн цагаан их биетэй, зориулалты ннийлэг хальсан бүрхүүлтэй.

35 см зузаантай нойтон цас, 35м/сек хурдтай салхийг тэсвэрлэнэ.

3.    Дуслын усалгааны иж бүрдэл төхөөрөмжтэй: Ил талбай болон хамгаалалттай хөрсний аль алинд нь ашиглах зориулалттай

БНСУ-ын Нам Кюнг компанид үйлдвэрлэсэн төрөл бүрийн хүнсний ногоо, жимсний мод, модыг услахад зориулагдсан ИСО 9000:2001 олон улсын чанарын удирдлагын систем, ИСО 14001:2004 олон улсын байгаль орчинд халгүй үйлдвэрлэл явуулах системийн шаардлагы гүйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлсэн.
4.    Нийлүүлэгдэх үнэ: 2623074.3 төгрөг /Үнийг 50 хувь хөнгөлнө./

ӨРХИЙН ХҮЛЭМЖ – 32 М2 ТАЛБАЙТАЙ


1.    Төрөл. БНСУ-ийн Сончан АжҮйлдвэр компаний өрхийн хүлэмж нь нийлэг
хальсан бүрхүүлтэй, нуман оройтой, хавар-зун-намар ашиглагдах, төрөл бүрийн хүнсний ногоо, цэцэг, эмийн ургамал, мод үржүүлэгийн ажил хийх боломжтой.
2.    Хэмжээ: Хүлэмжийн өргөн 4м, урт нь 8м, өндөр нь 2.5 м байхба нийт талбай 32 м2. Хөнгөн цагаан их биетэй, зориулалтын нийлэг хальсан бүрхүүлтэй. 25 см зузаантай нойтон цас, 25м/сек хурдтай салхийг тэсвэрлэнэ.
3.    Усалгааны хоолой: Хүнсний ногоо, мод ургамал услах зориулалттай, дотроо мяндсан утсаа рсүлжиж хүчит гэсэн даралтын шланк. Диаметр 15мм. Урт 12м. Ус цацах хошуу нь бэхжүүлсэн хуванцараар хийгдсэн, усалгааг 8 төрлийнхэлбэрээр (тоосруулах, бороожуулах гэх мэт) хийнэ.

4.    Нийлүүлэгдэх үнэ: 1,098,900.0 төгрөг /Үнийг 50 хувь хөнгөлнө./

ЖИМСНИЙ СУУЛГАЦ ҮРЖҮҮЛЭХ ХҮЛЭМЖ 180 М2 ТАЛБАЙТАЙ


1.    Төрөл. БНСУ-ийн Сончан АжҮйлдвэр компаний хүлэмж нь нийлэг хальсан бүрхүүлтэй, нуман оройтой, хавар-зун-намар ашиглагдах, төрөл бүрийн хүнсний ногоо, цэцэг, эмийн ургамал, жимсний мод, модны тарьц суулгацын үржүүлгийн ажил хийхболомжтой.
2.    Хэмжээ: Хүлэмжийн өргөн 6м, урт нь 30м, өндөр нь 2.8м байхба нийт талбай 180м2. Агааржуулах зориулалтын хийцтэй, хөнгөн цагаан их биетэй, зориулалтын ийлэг хальсан бүрхүүлтэй. 35см зузаантай нойтон цас, 35м/сек хурдтай салхийг тэсвэрлэнэ.
3.    Мананжуулагчусалгаанысистем: Хамгаалалттай хөрсний зориулалттай төрөл бүрийн хүнсний ногоо, жимсний мод, модны тарьц суулгацыг услахад зориулагдсан. Манажуулагч хошуунь хүлэмжинд хоёр эгнээгээр хошуу хоорондоо 1.6м зайтайгаар байрлаж тавигдана, дусал баригчтай. Мананжуулах диаметр 3 м-аас дээш. Усны зарцуулалт  70л/цаг байна.

4.    Нийлүүлэгдэх үнэ: 5,190,084.7 төгрөг/Үнийг 50 хувь хөнгөлнө./

Самбуубаатар. ХХААЖДҮГ -ын мэргэжилтэн

Related Posts




2 сэтгэгдэлтэй “50 хувийн хөнгөлөлтэй болон лизинг, бартерийн журмаар техник тоног төхөөрөмжүүдийг олгоно.”

  1. зочин says:

    Сарантуяа овогтой Энхдөлгөөн нь 1.8 сартай,
    Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалтын 19-24 тоотод өвөл зуны пинд амьдардаг. 2011.10 сард давсагны хорт хавдар гэсэн оноштойгоор Улаанбаатар хотын эх нялхасын хавдрын тасагт хагалгаанд орж авахуулсан боловч хавдар авахуулснаас хойш нэг сар гаран болоод хавдар дахин эргэж ургасан.Хүүгийн биеийг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул хүүгийн өвчний түүхийг Солонгос болон Швецарь улсруу явуулсан. хавдартай давсгыг нь авч давсаг орлуулах хагалгаа хийх боломжтой гэсэн хариу Швецариас ирсэн байна. Гэр бүл нь эмчилгээнд явах эмчилгээний зардал мөнгөгүй тул Монгол түмнээсээ хандив тусламж хүсч байна. Энэ мэдээлэл 4сарын 24-ний өдрийн ТВ9-ийн оройн мэдээгээр гарсан билээ.Сайхан сэтгэлт ахан дүүсээ давсагны хорт хавдар туссан бяцхан хүүд халуун сэтгэлээр тусалж хандив өргөцгөөе Хандивын данс: Хаан банкны 5405595504 данс

  2. baterdene says:

    yaj holbogdoh wee hulemj awhiin tuld

Уучлаарай, Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй

Дорнод ХАҮТ-ын ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



© 2010-2012 Дорнод-ХАҮТанхим
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.