RSS Feeds | Aрхив

Маркетингийн орчин..

2012 оны 01-р сарын 08 | Нийтэлсэн: 1 views

Компаний зорилтот хэрэглэгчидтэйгээ харилцан ашигтай харилцаа холбоо тогтоох чадварт нөлөө үзүүлэх хүчин зүйлс, субъектүүдийг маркетингийн орчин гэнэ.

Энэ дотроо макро ба микро гэж ялгагдах байж

Микро орчинд: Компани, нийлүүлэгчид, хэрэглэгчид, зуучлагчид, өрсөлдөгчид, харилцагчид
Макро орчинд: Хүн ам зүй, эдийн засаг, байгаль цаг уур, шинжлэх ухаан, технологи, улс төр, эрх зүй, соёл гэх мэт маш олон хүчин зүйлс байдаг.

Эдгээр орчны нөлөөллөөс болоод байгууллагад давуу бол сул талыг бий болгоно. тухайн орчинтойгоо хөл нийлүүлэн алхаж шинэчлэл хийгээгүйгээс томоохон компаниуд хүндрэлтэй байдалтай тулгарч байсан удаа бий. Үүнийг судалгаа хөгжүүлэлт хийж байж сайжруулах боломж бололцоо бий болдог.
Сүүлийн жилүүдэд компаниудын маркетингийн албанд судалгаа хөгжүүлэлтийн баг ажиллах болсон нь тухайн орчинд болох өөрчлөлтийг судлан, сул талыг арилгах давуу талыг олж авахыг хичээдэг болсон.

Микро орчин
Маркетингийн менежерийн зорилго нь зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татан худалдан авалт хийлгэхэд оршинэ. Гэвч амжилт тэдэнд анхаарал хандуулснаар ирдэггүй. Амжилт нь компаний дотоод үйл ажиллагаа, нийлүүлэгчид, зуучлагчид, өрсөлдөгчид, хэрэглэгчид ба харилцагчдаас ихээхэн шалтгаална.

Компани
Маркетингийн төлөвлөгөөнд компаний дотод зохион байгуулалтын нэгжүүд болох удирдлага, санхүү, үйлдвэрлэл, хангамж, хүний нөөцийн албадын ашиг сонирхлыг харгалзан тусгах шаардлагатай. Учир харилцан уялдаагүй үйл ажиллагаа нь амжилт авчрахгүй нь ойлгомжтой. тухайн төлөвлөгөөг биелүүлэх дотоод нөөц бололцоог харгалзан үзэх хэрэгтэй.

Нийлүүлэгчид (suppliers)
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалаар хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Маркетерүүд нөөцийн нийлүүлэлтэнд анхаарал хандуулах шаардлагатай. Тийм учраас компани нь нийлүүлэгчидтэй түншийн харилцаатай байх ба бусад өрсөлдөгчидтэй энэ мэдээллийг хуваалцахгүй нуух хэрэгтэй байдаг.

Зуучлагчид (intermediaries)
Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд худалдах, хүргэх, идэвхжүүлэхэд туслалцаа үзүүлэх байгууллага юм. Зуучлагчид нь бүтээгдэхүүний хөдөлгөөнийг зохион байгуулах, маркетингийн судалгаа хийх, идэвхжүүлэх, зөвөлгөө өгөх, санхүүгийн эх үүсвэр олох зэрэг маш олон янзын үйлчилгээг үзүүлдэг. Дотор нь ангилавал:

Худалдааны / компаний бүтээгдэхүүнийг худалдан аваад бусад байгууллага аль эсвэл эцсийн хэрэглэгчдэд дахин борлуулалт хийх бөөний болон жижиглэнгийн худалдаачид/
Логистикийн /Бүтээгдэхүүний урсгалыг зохион байгуулах мэргэжлийн байгууллага бөгөөд тээвэрлэлт, агуулахын үйлчилгээ үзүүлдэг/
Маркетингийн /Захиалгаар маркетингийн судалгаа гүйтэгэх, зар сурталчилгаа хийх, цацах, мэргэжлийн зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээ/
Санхүүгийн /шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээр хангах, бүтээгдэхүүний арилжаа худалдаатай холбоотой эрсдэлээс хамгаалах үүрэг гүйцэтгэх банк болон бусад санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд юм.

Мобиком компаний үйчилгээ үзүүлэгч зуучлагч нь newtel компани гэдгийг бид мэдэж байгаа.

Хэрэглэгчид
Үүнийг дотор нь хэрэглэгчийн болон байгууллагын гэж хувааж үзэж болно. Компани нь хэрэглэгчдийн сайтар судласан байх шаардлагатай.

Өрсөлдөгчид
Ижил хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүжл байгаа субъектүүдийг өрсөлдөгчид (competitors) гэж нэрлэнэ. Өрсөлдөгчдөөс ялгарч бусдаас илүү сэтгэл ханамжийг бий болгож чадсан нь амжилтанд хүрнэ. Нэг хэрэгцээг хангах ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч гэсэн өрсөлдөгч байж болно. Жишээ нь засуусын чөлөөт цаг өнгөрөөх газар гэхэд зарим нь кинотеатр явж байхад зарим нь цанын бааз явж байх жишээтэй.

Харилцагчид
Маркетингийн орчин нь төрөл бүрийн харилцагчдыг агуулсан байдаг. Харилцагчид (publics) нь компанийг сонирхож буй болон зорилгодоо хүрэхэд нь нөлөө үзүүлж чадахуйц хүмүүсийн бүлгүүд юм. Дотроо маш олон янз жишээ нь
Санхүүгийн, мэдээллийн, төрийн байгууллагын, олон нийтийн байгууллагын, орон нутгийн, ерөнхий олон нийт, байгууллагын дотоод харилцагчид гэх мэт. Д.Баярмаа.: Маркетинг

Random Posts




Уучлаарай, Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй

Дорнод ХАҮТ-ын ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



© 2010-2012 Дорнод-ХАҮТанхим
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.