RSS Feeds | Aрхив

Монгол дээл, малгай заслыг оёж сургах дадлага сургалтыг эрхлэн явагдуулав

2011 оны 12-р сарын 25 | Нийтэлсэн: 1 views

Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд монгол үндэстний уламжлалт хувцас засал, малгай хийх оёдлын дадлага сургалтыг эрхлэв. Сургалтад тусгайлан Монгол улсын Улаанбаатар хотын “Чамбай” монгол хувцас заслын компаниас монгол хувцас заслын судлагч, төсөвлөгч, оёдолчин Дамдин Дулмаа багшийг урин дадлаг сургалтын хичээлийг заалгав. Сургалт нэг сарын хугацаатай явагдаж, 36 нэрс малчид хөдөлмөрчид оролцов. Тус удааны сургалтад уламжлалт монгол дээл хийхээр гол болгож уламжлалт хувцас засалын үүссэн түүхэн цаг, загвар зохиомж, өнгө зэргийг багтаасан монгол дээлийн үүх түүхэн соёлын хичээлийг заав. Онол болон практикаар монгол дээл оёх аргыг эзэмшүүлж, малчид хөдөөнөөс хотод шилжин амьдрахад мэргэжилтэй болгон амьдралд нь орлого  нэмж, монгол үнлдэстнийхээ соёлыг хамгаалж, уламжилж, хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр үзүүлэв.

Цэнгэл, Хэрлэн. ДУНДАД МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН СҮЛЖЭЭ

Related Posts




Уучлаарай, Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй

Дорнод ХАҮТ-ын ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



© 2010-2012 Дорнод-ХАҮТанхим
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.