Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн төсөлд манай аймгийнхан саналаа өглөө

МУ-ын их хурлын 2009 оны 38-р тогтоолоор батлагдсан Монгол улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгасны дагуу Хуульзүй дотоод хэргийн яамнаас захиргааны хариуцлагын шинэчилсэн найруулгын төслийг аймгийн ЗДТГ-ын хуульзүйн хэлтэст ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн хуульзүйн хэлтэс эрх бүхий албан тушаалтнуудын хамтаар хуулийн шинэчилсэн төсөл дээр хэлэлцүүлэг явууллаа.

            Хүний эрх, эрх чөлөөт иргэн хуулийн этгэдийн хууль ёсны ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчин, нийтийн болон хувийн өмч, байгаль орчин, орчны аюулгүй байдал, нийгмийн дэг журам, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг захиргааны зөрчлөөс хамгаалах, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд захиргааны хариуцлагын тухай хуулийн зорилго оршдог билээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хууль 1992 онд батлагдсан байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 аад удаа нэмэлт өөрчлөлт орсон аж. Тиймээс МУ-ын Их хурлын 2009 оны 38-р тогтоолоор батлагдсан монгол улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгажээ. Энэ дагуу хуульзүй дотоод хэргийн яамнаас орон нутгийнханы эрх байгууллагуудаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулгын талаар Хэлэлцүүлгээр гарсан саналаа 12.20 гэхэд боловсруулж дуусгаад, хуульзүй дотоод хэргийн яаманд илгээх юм байна.

ТВ6 Телевиз

Холбоотой мэдээ

You must be logged in to post a comment Login